https 105

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.24
Эрүүл мэнд

Х.Ганхуяг: Өрх бүрээс нэг хүнд PCR шинжилгээ хийх үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг асуулт асуулаа:

Өрх бүрээс PCR шинжилгээг хийх гэж байна уу эсвэл зогссон уу?

Вакцинжуулалтын оронд олон улсын нислэгийг сэргээх үү? Вакцин тариулсан хүмүүсийг манай улс оруулах уу? Үүнтэй холбоотой нийгмийн харилцааг энэ хуульд тусгаагүй байна.

Гадаад их, дээд сургуульд сурдаг оюутнууд нутагтаа ирчихсэн буцаж чадахгүй байна. Нислэгүүдийг сэргээх үү?

МСҮТ-д санхүүжилт 11, 12-р сард олгоогүй байна. 1500 гаруй багш нар цалингүй сууж байна. Санхүүжилт хэзээ орох вэ?

Цахилгааны төлбөрийг чөлөөлж өгсөн зарим нэг хүнсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байна. Үүн дээр хяналт шалтгалт оруулж өгнө үү? 

Бизнесийн салбарынхнаас ирж байгаа асуудал бол банкны зээл байна.  Банкны зээлийн хүүг төлж чадахгүй байна. Банкууд зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулж өгсөн боловч, зээлийн хүүг нэхэмжлээд байна. Яг энэ сарын хугацаанд ямар ч орлогогүй таг зогссон. Зээлийн хүүг тэглэж өгөх саналыг тавьж байна. 

 Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

Өрх бүр нэг шинжилгээг мэргэжлийн байгууллага ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн зөвлөлөөр нь хэлэлцүүлээд Монгол Улсад хэрэгжүүлж үзье гээд Дархан-Уул аймагт эхэлсэн. 28700 өрх дээр хийхэд үр дүнтэй болсон. 4 өдрийн 0 зогсолт хийсэн. Сэлэнгэ аймгийн төвийн 5200-аад өрхөд хийсэн. Үүгээр тодорхой тандалт судалгааны ажил хийгдсэн.

Улаанбаатар хотын хэмжээнд 412.000 өрх, 1.700.000 хүн байна. Улаанбаатар хот дээр мэргэжлийн хүмүүс, ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжөөр өрх нэг бүрт хийх бол боломжгүй. Үр дүн муутай гэсэн мэдээлэл өгсөн. Гэхдээ нийслэл дээр ярьж байгаад эхний бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шижлсэн үеэр 70.000 өрхөөс хамгийн эрсдэлтэй 40 хорооны иргэдийг хамруулж үзсэн. Тэр үед ямар нэгэн тохиолдол илрээгүй. Одоо БЗД-ийн 29 хорооны 25 нь БЗД дээр 80.000 өрхийн шинжилгээг хийж байна. Массаар нь шинжилгээг хийх нь кадастарлаж гарсан алаг цоог гарсан үед мэргэжлийн байгууллагууд үгүйсгэсэн, үр дүнтэй муутай гэсэн байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ