МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.22
Эдийн засаг, Худалдаа

Ж.Бат-Эрдэнэ: Ажлын байрыг хувийн хэвшил бий болгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Төсвийнхөө хөрөнгө оруулалтын хувиарлалт дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй. Хүн амынхаа нягтаршил, байршлаар тодорхой үйлдвэрлэл үйлчилгээний хөрөнгө оруулалт орох хэрэгтэй. 

Ажлын байрыг хувийн хэвшил бий болгоно. Хувийн хэвшил дээр түшиглэж, хамтарч хувь нийлүүлсэн байдал дээр бид очих хэрэгтэй байна. 30 жилийн хугацаанд үйлдвэрлэлийг дэмжинэ, хөгжүүлнэ гэсэн боловч юу ч хийгдсэнгүй. Энд төрийн зохицуулалт зайлшгүй орох ёстой. Ямар үйлдвэрлэл үйлчилгээ ажлын байрыг бий болгох, хэдэн хэмжээний ажлын байр, ард түмэндээ яаж орлого бий болгох гэдэг эхлээд том зорилтыг тавих хэрэгтэй. Тэндээсээ дараагийн алхам руугаа орно. Зах зээлийн хуулийг төр зохион байгуулж, тодорхой хэмжээний зохицуулалт орох ёстой. 

ШИНЭ МЭДЭЭ