2020.10.28
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилттэй холбоотой төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцана
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.10.28) хуралдаан 10 цаг 17 минутад эхлэн, ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилттэй холбоотой хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.