МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.29
Улстөр

Ж.Бат-Эрдэнэ: Дэлхийн худалдааны байгууллагын хараа хяналтад хэзээ хүртэл байх вэ?

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2020.10.29/ ээлжит хуралдаан боллоо. Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын "Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Төсөв санхүүгийн мэдээллийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулагдсан арга хэмжээнд зориулагдана гэсэн байна. Үүний дагуу төслийн нэгж гэсэн зүйл байгуулагдах уу? Гаднаас зөвлөх компаниуд, мэргэжилтнүүд орж ирэх үү? Зээл тусламж төслийг техникийн туслалцаанд авдгаа болимоор байна. Бодит үйлдвэрлэлболох ЖДҮ дээр авмаар байна. 

Гадаадад экспортод гаргах хөнгөлөлтүүдийг авах хэрэгтэй байна. Гааль болон бусад татвар дээр хөнгөлөлтүүд авах хэрэгтэй. Импортын бараагаа нөхдөг үйлдвэрлэлээ дотооддоо хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ингэхийн тулд зарим газрууд импортын бараагаа дотооддоо үйлдвэрлэхийн тулд тодорхой хэмжээний гааль, татвар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Өөрөөр хэлбэл дотоодын зах зээлээ хамгаалах зайлшгүй шаардлагатай. Тэгээд үүнийгээ хийх гэхээр Дэлхийн худалдааны байгууллагад элсээд тэдний зарчмын дагуу бид ийм зүйл хийж болохгүй гээд хад мөргөдөг. Цаашдаа Дэлхийн худалдааны байгууллагын хараа хяналтад хэзээ хүртэл байх вэ? Дотоод зах зээлээ хамгаалах, хил гаалийн зохицуулалтууд бидэнд байна уу?

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ