МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.10
Уул уурхай, Ашигт малтмал

Ж. Бат-Эрдэнэ: Асгатын баяжуулах үйлдвэрийг бид 40 гаруй жил ярилаа.Одоо гол шийдэл юу байна вэ Г.Ёндон сайдаа!

Үйлдвэржилтийн Бодлогын Байнгын Хорооны өнөөдрийн /2020.11.10/ хуралдаанаар “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуулаа:

Зогссон үйлдвэрүүдийг ажилд оруулъя гэдэг талаар  ярилцаж байна. Үүний нэг нь Асгатын мөнгөний орд юм. УУХҮ сайд Г.Ёндон та бодит гарцтай саналуудыг оруулж ирэх хэрэгтэй. Энэ уурхайг 40 гаруй жил яриад ашиглаж чадсангүй. Маш хүнд нөхцөлтэй газар гэж сонссон. 

Техник эдийн засгийн үндэслэл чинь түүхий байх шиг байна. Гол шийдлүүдээ ярих хэрэгтэй. Бид шийдэхгүй харин мэргэжлийн хүмүүсээс сонсож байж шийдвэр гаргах ёстой. Боломж бололцоо чинь юу байна вэ? Юунаас эхлэх хэрэгтэй вэ? 

Цагаан дэлтэд боломж бололцоо байгаа харагдаж байна. Технологийн хувьд бол сайн байна. Эхлэх бололцоогоо шууд хэлье. Хэдэн оноос, яаж эхлэх вэ? Ямар тооцоо, хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг шууд тодорхой хэлж өгнө үү?

Түүний асуултанд УУХҮ сайд Г.Ёндон хариуллаа.

Хүндрэлийн гол асуудал дэд бүтэц, баяжуулалтын технологийн асуудлууд байна. Тийм учраас Асгатын ордыг ажиллагаанд оруулъя гэж хэлж зүрхлээгүй. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туршилт, судалгаа, техник эдийн засгийн ажлуудыг хийсэн. Хөрөнгө оруулалтад шаардлагатай бүхий л мэдээллүүдийг бэлтгэе гэж хөтөлбөрт тусгасан.

Хамгийн эхэнд Эрдэнэс-Монгол компанитай хийсэн ажил бол технологийн туршилт хийх, баяжуулалтын технологи яаж дагалдах элементүүдээ бүрэн гүйцэд авах, яаж хортой бодисоо салгах вэ? Харин баяжмалыг зарвал хортой бодисоос хамаарч торгууль тавигддаг. Түүнээс болж баяжмалын үнэ унадаг. 

ШИНЭ МЭДЭЭ