МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.13
Эдийн засаг, Худалдаа

Ж.Бат-Эрдэнэ: Онцгой нөхцөл байдалд ажлын байрыг нэмэгдүүлэх талаар ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

УИХ-ын өнөөдрийн /2020.11.13/ нэгдсэн чуулган цахимаар хуралдаж байна. Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуулаа:

ЖДҮ, ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр олон зүйлийг ярьсан. Харин цар тахлын энэ онцгой байдлын  үед бид ямар арга хэмжээ авах вэ? Өр зээлэнд баригдсан, аж ахуйн үйл ажиллагаа зогссон асуудал үүснэ. Тиймээс ажлын байр бий болгох, хөдөө аж ахуйг дэмжих зэрэг ажлууд энэ төсөв дээр хараахан томоор орж ирээгүй байна. 

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

Цар тахлын халдвар тархах нь эдийн засаг болон бүх тал дээр нөлөө үзүүлэх нь ойлгомжтой байгаа. Удахгүй ямар хэмжээнд хүрэх нь тодорхой болох учраас тэр үед нь тодорхой хариулна. Энэ үед ЖДҮ дээр нэмж зээл олгохгүй гэж бодож байна. Эдийн засаг хумигдах үед зээл олгох нь чанаргүй болно. Тиймээс өөр арга замаар энэ тал дээр арга хэмжээ авах нь зүйтэй. 

ШИНЭ МЭДЭЭ