МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянгол дүүргийн шуурхай штабт 5000ш маск, 2000ш гар ариутгагч хандивлалаа
2020.11.14
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Баянгол дүүргийн шуурхай штабт 5000ш маск, 2000ш гар ариутгагч хандивлалаа

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ж.Ганбаатар нар Баянгол дүүргийн Шуурхай штабт 5000ш маск, 2000ш гар ариутгагч болон аньс чацарганы дархлаа дэмжих бүтээгдэхүүн хандивлалаа.

Шуурхай штабын хуралдаанаар цар тахлын үед авах арга хэмжээнүүдийг төлөвлөхөд санал солилцсон бөгөөд БГД-ийн 25 хороонд дэд шуурхай штаб байгуулан, төлөвлөгдсөн ажлуудыг түргэн шуурхай зохион байгуулах чиглэл гарлаа.

Мөн БГД-ийн засаг дарга Сумъяабаатар, цагдаагийн дарга хурандаа Батсайхан, мэргэжлийн хяналтын газрын дарга Нарангэрэл нарын хамтаар БГД-ийн эрүүл мэндийн төвийн Балдандугар дарга тэргүүтэй эмч, албан хаагчидтай уулзаж, мэдээлэл авлаа. Мэдээлийн дагуу БГД-т иргэн Д-ийн голомтод хамаарах 56 хүнээс 39 хүнд шинжилгээ хийсэн ба шинжилгээний хариу нь хараахан гараагүй байна.

Түүнчлэн энэхүү уулзалтаар короновирусын тархалт ихэсвэл хавьтлуудыг тогтоох ажлыг түргэн шуурхай явуулах үүднээс дүүргийн эмийн сангуудаас иргэдийн хийсэн худалдан авалтыг бүртгэх мэдээллийн бааз үүсгэж, эмийн сан, өрхийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн мэдээллийн сантай уялдаа холбоотой болгох ажлыг хийхээр шийдвэрлэлээ.

БГД-ийн шуурхай штабын хамт олон, фронтод ажиллаж буй бүх албан хаагчид нэгдсэн зохион байгуулалт, өндөржүүлсэн бэлэн байдлыг бүрэн хангаж, цаг наргүй ард иргэдийнхээ төлөө хичээн ажиллаж байгаа тул ард иргэд та бүхэн УОК-ийн зөвлөмжийг даган, гэртээ байж дархлаагаа дэмжин эрсдлээс сэргийлэхийг уриалж байна.

ШИНЭ МЭДЭЭ