МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 500 гаруй өрхөд нийт 50 тонн түлшийг үнэгүй түгээлээ
2020.11.21
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 500 гаруй өрхөд нийт 50 тонн түлшийг үнэгүй түгээлээ

Хүйтний эрч огцом нэмэгдэж байгаа энэ цаг үед Баянгол дүүргийн захын хорооллын, хүнсний талонд хамрагддаггүй боловч нийгмийн халамж үйлчилгээ нэн шаардлагатай 500 гаруй өрхөд нийт 50 тонн түлшийг “сайжруулсан түлш борлуулах цэг”-үүдэд байршуулан “Хассуурь” сангийн залуучуудынхаа оролцоотойгоор үнэгүй түгээсэн байна.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу аливаа бүтээгдэхүүнүүдийг тусламж болгон хүргэлт хийхийг хязгаарлаж байгаа тул хавьтал үүсгэхгүйн үүднээс дээрх өрхүүд рүү утсаар мэдээлэл өгч, хороо тус бүрт байрлах “сайжруулсан түлш борлуулах цэг” дээрээс энэ сарын 21 нд олгосон байна.

Дээрх Хөдөлмөр, халамжийн газрын судалгаагаар гаргасан 500 гаруй өрхийн жагсаалтанд багтсан боловч биечлэн ирж авах боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан болон бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүдэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн хүргэж өглөө.

Айл бүхний гэр дулаан, хүн бүрийн итгэлийн гал бөхөлгүй аюулт цар тахлыг хамтын хүчээр даван гарах болтугай.

ШИНЭ МЭДЭЭ