НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ

СХД-ийн Засаг даргаар Н.Алтаншагайг томиллоо
2020.10.30
Орон нутгийн хөгжил

СХД-ийн Засаг даргаар Н.Алтаншагайг томиллоо

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын 2020 оны 10 сарын 30-ны өдрийн тогтоолоор дүүргийн Засаг даргаар Н.Алтаншагайг томилох шийдвэр гаргаж Нийслэлийн Засаг даргад уламжилсан бөгөөд түүнийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар батламжлан 2020 оны 10 сарын 30-ны өдрийн захирамжаараа тус дүүргийн Засаг даргаар томилжээ.

Ийнхүү дүүргийн Засаг дарга шинээр томилогдсонтой холбогдуулан тамга тэмдэг, ажил хүлээлцэх арга хэмжээ энэ сарын 30-ны баасан гаригт боллоо. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус дүүргийг удирдсан Ж.Сандагсүрэн шинээр томилогдсон Засаг дарга Н.Алтаншагайд тамга тэмдэг хүлээлгэн өгч ажлын амжилт хүслээ.

Засаг дарга Н.Алтаншагай энэ үеэр “Монгол Улсын хүн амын 10 хувь нь амьдран суудаг том дүүрэг, томоохон Засаг захиргааны нэгжийг удирдах өндөр хариуцлагатай ажилд хууль журмыг баримтлан, дүүргийнхээ болон иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлуудыг хурдтай, эрчтэй шийдвэрлэн ажиллахаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ