НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ

2020.11.24
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Ж.Ганбаатар: Иргэдээ орлоготой байлгах тал дээр ямар ажил хийх вэ?

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан эхэллээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. 
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа:

Иргэд өнөөдрийн хуралдаанаас хүлээж байгаа зүйл бол 12-р сарын 1-нээс хойш яах болоо? Энэ талаар чиглэл өгөх хэрэгтэй байх. Ажил хэрэгч хүмүүс үүнийг их хүлээж байгаа гэж бодож байна.

Ажлын байрыг хадгалах иргэдийн орлогыг таслахгүй байх талаар Улаанбаатар хот ямар бодлого барих болж байна вэ? Одоо цаашдаа иргэдээ орлоготой байх талаар бас нэг гаргалгаа гаргасан болов уу? 

Бусад орнуудыг хараад шоолох биш тэднээс суралцах хэрэгтэй байх. Бусад улс орнууд бүгдээрээ тэг зогсолт хийж, бүгдээрээ хөл хорионд оруулж чадна. Яагаад тэгэхгүй байна гэдгийг бодох хэрэгтэй. Бусад орнууд яагаад ийм болгоомжтой хандаж байна. Яагаад эдийн засгаа хааж боохгүй байна вэ? 

Түүний асуултанд Эрүүл Мэндийн сайд Т.Мөнхсайхан хариуллаа.

Цар тахал улсын хэмжээнд голомтолсон хэлбэрээр үргэлжилж байна. Улаанбаатар хот хоёр голомттой байна. Цаашдаа 12-р сарын 1-ээс хойш хөл хорионы байдал хэрхэн үргэлжилэх вэ гэдэг нь халдвар хэрхэн үргэлжлэхээс шалтгаална. Одоогийн байдлаар хөл хориог яах эсэх тал дээр хараахан шийдвэрт хүрээгүй байна. Шинээр голомтууд бүртгэгдээд байвал хатуу хөл хорио үргэлжилэх болно. Голомтолсон хэлбэрээр халдвар үргэлжлээд, шинэ голомтууд бүртгэгдэхгүй явж чадвал хөл хорионы дэглэмд дөрвөн үе шаттайгаар арга хэмжээ авна.

ШИНЭ МЭДЭЭ