2020.12.03
Эдийн засаг, Худалдаа
Ж.Бат-Эрдэнэ: Малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарах вэ?
УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай" хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуулаа:
Цааш цаашдаа ямар бодлого хийх вэ? Төлөвлөлттэй олон жилийн хугацаанд үйлдвэрлэлүүд, хөдөө аж ахуйг босгох ямар арга хэмжээ авах вэ? Тэжээлийн хэвэгний үнэ талийгаад алга боллоо. Тэжээлийн үйлдвэрийн хэрэгцээ хэр байна? Хэдэн үйлдвэр манай улсад байна? Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хамгийн гол асуудал хэвэг тэжээл байдаг. Үүн дээр ямар бодлого чиглэл барих вэ?
Хөдөө аж ахуйн яамнаас энэ асуудлыг түрүүлж хөндөж байгаа нь сайн байна. Дараа дараагийн ЖДҮ хөгжлүүлэх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих суурь болсон бодлогууд үүнтэйгээ яаж холбогдож орж ирэх вэ?
Түүний асуултанд УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.
Сүүлийн тав, зургаан жил газар тариаланг огт хангаагүй дандаа алдагдалтай явж ирсэн байна. Гэхдээ нийтлэгээр аваад үэзхээр бид нар газар тариалангаа дэмжихгүй бол цаашдаа мал аж ахуйтайгаа харшилдах шинжтэй байгаа. Бид хөрс бордоо, усжуулалтын асуудлыг бүрэн шийдэж байж газар тариаланг хөгжүүлэх хэрэгтэй.