СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Сонгинохайрхан дүүргийн иргэдэд “Yes Mongolia” холбооны залуучууд хандив хүргүүллээ
2020.12.12
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Сонгинохайрхан дүүргийн иргэдэд “Yes Mongolia” холбооны залуучууд хандив хүргүүллээ

Өчигдөр  УИХ-ын гишүүн Н.Учралын ажлын алба, “Yes Mongolia” энтрэпренер залуучуудын холбоо хамтран Сонгинохайрхан дүүргийн 7, 11, 16, 25, 28, 30, 31, 40, 42, 43 дугаар хорооны зорилтод бүлгийн айл, өрхүүдэд  тус бүр 7 хоног хэрэглэх хүнс, дулаан хувцас, нүүрс, гар утасны нэгж зэрэг ахуйн хэрэглээний зүйлсийн тусламж хүргэлээ. 


 

Тиймээс “Yes Mongolia” энтрэпренер залуучуудын холбооноос гишүүдийнхээ дунд “Цар тахал өвчний үед Иргэдэд туслах хандивын аян”-г зохион байгуулсан юм. Аяны хүрээнд цугларсан мөнгөн болон мөнгө бус хандиваар нийт 200 айлд тусламж хүргэх багц бүтээгдэхүүнийг бэлтгэн өнөөдөр хүргэж өглөө. Коронавируст цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хатуу хол хорио тогтоосон байгаа энэ цаг үед дийлэнх үйлдвэрлэл, үйлчилгээ зогсож, иргэдийн орлого буурсан. Үүнийгээ дагаад иргэд өдөр тутмын хоол хүнс, нүүрсний хэрэглээгээ хангаж чадахгүй байдалд хүрч байна.

Иргэдэд тусламжийн хүнс, барааг НИТХ-ын төлөөлөгч М.Говьсайхан , “Yes Mongolia” энтрэпренер залуучуудын холбооны тэргүүн, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан нар хүргэж өгсөн юм.

НИТХ-ын төлөлөгч  М.Говьсайхан

“Энэ цаг үед Засгийн газар, нийслэлийн засаг захиргаанаас цар тахалтай холбоотой шат дараатай арга хэмжээнүүдээ авч ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчийн хувьд иргэдтэйгээ байнга холбоотой байж, санал хүсэлтийг нь авч ажилладаг.  Бид энэ цаг үеийн хамт даваж гарах ёстой. Тиймээс дэм дэмэндээ бие биедээ туслаж, энэхүү аяныг нөхөдтэйгээ хамт зохион байгуулсан. 

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан

“Н.Учрал гишүүний санаачилгаар байгуулсан “Yes Mongolia” энтрэпренер залуучуудын холбоог миний бие тэргүүлэн ажилладаг. Манай холбооны залуучууд хандивын аян өрнүүлэх санаачилга гарган өнөөдөр ийнхүү иргэдийн гар дээр хандиваа хүргэж байгаад баяртай байна. Энэ цаг үед тусламж хэрэгтэй байгаа иргэд маш их байна. Өнгөрсөн долоо хоногт миний бие Сонгинохайрхан ДИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газартай хамтран дүүргийнхээ 430 өрхөд хүнсний тусламж үзүүлсэн.”

Иргэдийн хувьд УИХ-ын гишүүн Н.Учрал болон нийслэл, дүүргийн төлөөлөгч нартаа  энэ хүнд цаг үед тойргийн иргэдтэйгээ ойр байгаад талархаж буйгаа илэрхийлж байлаа. 



ШИНЭ МЭДЭЭ