https 169

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Сонгинохайрхан дүүргийн 16-р хорооны ахмадуудад хүндэтгэл үзүүллээ
2021.02.08
Орон нутгийн хөгжил

Сонгинохайрхан дүүргийн 16-р хорооны ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан тус дүүргийн 16 дугаар хорооны ахмадуудад Монгол түмний уламжлалт баяр Арван долоодугаар жарны цагаагчин үхэр жилийн мэндийг айлтган сар шинийн баярыг угтуулан хүндэтгэл үзүүллээ.

Тус хорооны 65-аас дээш насны 30 ахмадад хүндэтгэл үзүүлэн Цагаагчин үхэр жилийн цаг тооны бичиг, гарын бэлгийг гардуулсан юм. 

Коронавируст халдварт /Ковид 19/ цар тахлаас үүдэн энэ жилийн сар шинийн баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан. Тиймээс халдвар хамгааллыг дэглэмийг баримтлан ахмадуудаа бөөнд нь цуглуулахгүйгээр халдвараас сэргийлж хорооны Иргэний танхимдаа тус бүрчлэн хүлээн авлаа. 

Ахмадууд ДИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайханд талархаж буйгаа илэрхийллээ. 

Мөн сар шинийн өдрүүдэд хорио цээрийн дэглэмээ баримтлан, хайртай хүмүүстэйгээ цахим болон үүрэн холбоогоор амар мэндээ эрж мэндчилээрэй  хэмээн ахмадууд маань уриалж байна. 

ШИНЭ МЭДЭЭ