https 169

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

СХД-ээс сонгогдсон НИТХ, ДИТХ-ын төлөөлөгчид Өнөр хороололд ажиллалаа
2021.04.15
Орон нутгийн хөгжил

СХД-ээс сонгогдсон НИТХ, ДИТХ-ын төлөөлөгчид Өнөр хороололд ажиллалаа

НИТХ-ын төлөөлөгч М.Говьсайхан, ДИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан нар Сонгинохайрхан дүүргийн ӨНӨР бүс буюу 12, 13, 14, 15, 16, 17  дугаар хороонд ажиллалаа. 

Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан дээрх хороодод улс, нийслэл, дүүргийн хөрөнгөөр хийгдэх ажлуудаа хорооны Засаг дарга нартай ярилцаж, ажлын төлөвлөгөө гарган газар дээр нь гарц, шийдлээ хэлэлцсэн байна. 

Улс орон цар тахлын улмаас төсөв, санхүү хүндрэлтэй байгаа хэдий ч төлөвлөсөн, амалсан ажлуудаа үе, шаттайгаар хийж иргэдийн тав тухтай, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл бололцоог хангахын төлөө бүх шатандаа хамтран хичээн ажиллаж байна.

Ингэхдээ 12 дугаар хорооны иргэдийн бүлгээс ирсэн гомдол, саналтай танилцаж нийслэлийн газрын албанаас тодруулга авч иргэдэд хариу мэдээлэхээр боллоо. 15 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн дунд зөвшөөрөлгүй баригдаж буй автозам, 16 дугаар хороонд хийгдэх тоглоомын талбайн зураг, төсөл, 12 дугаар хорооны 2 дугаар байрны урд талбайд автомашины зогсоол хийх талаар, мөн нөөцийн махны хүртээмж, борлуулалт муу байгаа талаар иргэдээс ирүүлсэн санал, 13 дугаар хороо 11 дүгэр байр “Өнөр-11” СӨХ-өөс налуу талбайг автомашины зогсоол болгох санал тавьсан зэргийг газар дээр нь үзэж танилцан тодорхой шийдэл гаргахаар боллоо.

Мөн УИХ-ын гишүүн Н.Учралын Өнөр бүс хариуцсан бие төлөөлөгч дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Д.Баярсайхан байлцаж, 16 дугаар хороонд хийгдэх бүтээн байгуулалт, дутуу орхигдсон ажлуудыг гүйцээн хийх талаар газар дээр нь танилцлаа.

Өнөр бүсэд ашгийн төлөө иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжид халдсан, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц үйл ажиллагаа явуулж нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй халдаж авто зам, хашаа хороо барьж буй үзэгдлүүд цөөнгүй байна. Иймд тус дүүргийн иргэдийг төлөөлөн НИТХ-д ажиллаж буй М.Говьсайхан нь иргэдийн санал гомдлын дагуу тэдний эрх ашгийн төлөө тууштай ажиллах болно гэдгээ энэ үеэр хэлж байлаа. 

ШИНЭ МЭДЭЭ