МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.16
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Бат-Эрдэнэ: Махны экспортыг нэмэгдүүлнэ гэвэл эрүүл мэндийн цогц бодлого хэрэгжүүлэх нь чухал

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.16/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл болон махны экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны 2020 оны 07 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо.

УИХ-ын гишүүн Ж. Бат-Эрдэнэ :

Асуудлыг сууриар нь авч үзэх хэрэгтэй. Монгол махыг рекламдаж байна. Гэхдээ эрүүл бус махыг ямар ч улс худалдан авахгүй. Дулааны аргаар мах авч байгаа асуудал бол аргаа барсан арга. Махны экспортыг нэмэгдүүлэхэд малын эрүүл мэндэд анхаарах ёстой. Цогц бодлого хэрэгтэй. Австралийн 30 жил мах зарж байсан мэргэжилтэн танай мах үржил шимтэй сайн мах. Гэхдээ хэн ч авахгүй танайх эрүүл бүсээ гаргаж байж экспортод гарна гэж хэлж байсан. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль 3 жилийн өмнө орж ирсэн. Энэ хуулийнхаа хэрэгжилтийг яаралтай гаргаж, эрүүл бүсдээ анхаарч ажиллаж байж, махны экспорт дээр ажиллана.

Тээврийн стандарт гэж байдаг харин байгууллага бүр өөрсдийнхөө зааврыг гаргаж явдаг ийм зүйл байхгүй. Гаалийн даргын гаргасан тогтоол шийдвэрийг өөрчлөх тал дээр яам, мэргэжлийн хяналтын газар ажиллах хэрэгтэй. Стандартаа барьж ажиллана. Квотоо нээлттэй тавьж, гадагшаа мах гаргах бүх боломжийг нээх шаардлагатай.

ШИНЭ МЭДЭЭ