МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.16
Улстөр

Ж.Бат-Эрдэнэ: Салбаруудад чиглэсэн асуултад хариулт авахын тулд сайдуудыг хуралдаанд оролцуулах хэрэгтэй

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.16/ “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Салбарын сайд нар болон салбарын хүмүүсээ дагуулж орж ирэх хэрэгтэй байна. Зөвхөн хуулийн жагсаалтад оруулсан хэмжээнд нь хариулах биш тухайн салбарт ямар өөрчлөлт оруулах гэж байгаа, энэ нь амьдрал дээр яагаад хэрэгжихгүй байгаа зэргийг тухайн салбарын сайд нь хариулах шаардлагатай байгаа юм. 

Жишээ нь үйлдвэржилтийн тухай хууль 2020 оны 1-р сард хүчингүй болсон. Бидний ярьж байгаа нэн шаардлагатай зүйл бол үйлдвэрлэлийг бий болгох, хөгжүүлэх, ажлын байрыг бий болгох, өртөг нэмэгдүүлэх, түүхий эд материалаа боловсруулдаг гэх мэт үйлдвэржилттэй холбоотой бодлогыг нэн тэрүүнд тавьж байгаа. Нэн тэргүүнд Үйлдвэржилтийн тухай хуулиа оруулж ирэх хэрэгтэй. 

Бэлчээртэй холбоотой асуудлуудыг зайлшгүй ярих хэрэгтэй. Бэлчээрийн тухай хуулийг зайлшгүй оруулж ирэх хэрэгтэй юм. Байгаль орчин жилээс жилд гандаж, ус хур нь багасаж, хадлан тэжээл багасаж байна. Энэ тохиолдолд бид суурин малгайтай АА-руу бага багаар орох, хадлан тэжээл, ногоон тэжээлийг бэлдэх, бэлчээрээ сайжруулах ёстой. Салбар руу орж ирсэн хуулиудыг нэлээд татаж оруулж ирэх нэн шаардлагатай байна. 

ШИНЭ МЭДЭЭ