2022.01.28
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Ц.Идэрбат: Тэтгэврийн орлогыг хэрхэн бүрдүүлэх вэ?
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр \2022.01.28\ эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Он гарснаас хойш Оюутолгойн болон бусад асуудал нааштай шийдэгдэж байгаа. Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал яригдаж байна, ахмадууд хүлээлттэй байсан. Миний хувьд /2021,12,22/-ны өдөр НББХ-ны хурал дээр тэтгэврийн асуудал яригдахад НД-ын хөрөнгийн эх үүсвэр байсан банк дампуурахад НД-ын хөрөнгө мөнгөний эргэн төлөлт ямар байсан бэ? гэсэн асуулт асууж байсан. Хариулт нь ирсэн.
Капитал банк дээр НД-ын 104,2 тэрбум төгрөг үрэн таран болсон. Өнөөдрийн байдлаар 22,1 тэрбум төгрөг төлөгдсөн байх жишээтэй.Бүх ахмадуудын мөнгийг 30-40 мянгаар нэмэхэд 50-60 тэрбум мөнгө шаардлагатай байсан байна. Цаашдаа үрэн таран болсон мөнгийг төлүүлэх ямар арга хэмжээ авах вэ?
Гишүүний асуултад ХНХ-ын сайд А.Ариунзаяа хариуллаа.