МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Хан Хэнтий" чуулгын уран бүтээлчид Төрийн ордонд зочиллоо
2022.11.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

"Хан Хэнтий" чуулгын уран бүтээлчид Төрийн ордонд зочиллоо

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ардын дуу, бүжгийн "Хан Хэнтий" чуулгын уран бүтээлчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзаж, дурсгалын зураг татууллаа.

Тус чуулгын 50 уран бүтээлч, ажилтнуудын хамт “Шилдэг бүтээл– Шилдэг уран бүтээлч-2022” улсын уралдаанд оролцож яваа үеэрээ ийнхүү уулзаж буй. Тэдэнд тойргийн гишүүдийн ажил, УИХ-ын үйл ажиллагаа, Монгол Улсын Засгийн газрын онцлог шийдвэрийн талаар, Хэнтий аймгийн төсөвтэй холбоотой мэдээлэл хүргэж, санал хүсэлтийг нь хүлээн авлаа.

Уран бүтээлчдийн зүгээс ирэх онд тохиох Хан Хэнтий чуулгын 40 жилийн ойн үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, тус чуулгын ахмад уран бүтээлч гавьяатуудад туслалцаа үзүүлэх хүсэлт,  мэргэжлийн соёлын байгууллагын уран бүтээлчдэд 5 жил тутамд урамшуулал олгох зохицуулалтыг хуульд тусгахад анхаарч ажиллах санал уламжлав.

Хан Хэнтий чуулгын барилгын хувьд гүйцэтгэгч “Макс майнд” ХХК-ийн гэрээг цуцалж, давж заалдах шатны шүүхэд ялалт байгдуулснаар дахин тендер зарлах боломж үүссэн. Улмаар дахин тендер зарлаж “Чандмань тал” ХХК шалгарч өнгөрөгч есдүгээр сараас барилгын ажлыг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд ирэх оны долоодугаар сард ашиглалтад орох юм.

ШИНЭ МЭДЭЭ