МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нэг м.кв нь 1,8 сая төгрөгийн үнэтэй “Хэнтий” орон сууцны эхлэл 60 айлын барилга ашиглалтад орлоо
2022.12.30
Барилга, Хот байгуулалт

Нэг м.кв нь 1,8 сая төгрөгийн үнэтэй “Хэнтий” орон сууцны эхлэл 60 айлын барилга ашиглалтад орлоо

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат одоогоос 18 сарын өмнө аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Хэнтий орон сууц” ОНӨААТҮГ-ыг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж байсан билээ.

Ингээд Хэнтий аймгийн бүх төсөвт байгууллагын дулааны шугамыг м.куб-ээр тулган хэмжиж ашиглалтын зардал 1 тэрбум төгрөг хэмнэж, аймгийн төсвөөс 800 сая төгрөгийг нэмж 1,8 тэрбум төгрөгөөр Хэнтий Орон Сууц /ХОС/ буюу хямд үнэтэй 150 айлын орон сууц хороолол барих ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлж байсан юм.

Тухайн үед орон сууцны үнийг зах зээлийн ханшнаас хамгийн хямд буюу  нэг м.кв нь 1 сая 350 мянган төгрөгөөр тооцож үнэ гаргаж байв.

Тэгвэл өнөөдөр эхний 60 айлын барилга ашиглалтад орж айл өрхүүд хямд үнэтэй байраа хүлээн авлаа. Үүгээр зогсохгүй ипотекийн зээлд хамрагдах боломжийг арилжааны банкуудтай зөвшилцөж бүрдүүлж өгчээ.

Барилгын тууз хайчлах үеэр Ковид-19, цар тахал, хил боомтын гацаанаас шалтгаалж, цаг алдах, барилгын материалын олдоц ховор, үнийн хөөрөгдөл гарч байсныг гүйцэтгэгч “Алсын солонго” ХХК-ийн удирдлага хэлж байв.

Үлдсэн 90 айлын орон сууц 20-60 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Ирэх намар ашиглалтад орохыг гүйцэтгэгч компаниас хэллээ. Орон сууц борлуулагдсанаар цаашид “ХОС” ОНӨААТҮГ бэхжиж хямд үнэтэй орон сууцаа бариад явах боломж бүрдээд байна.

Ингэснээр оршин суугчид хамгийн хямдаар буюу нэг м.кв нь 1,8 сая төгрөгийн үнэтэй шинэ орон сууцандаа орж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Анхны үүсгэл санаачилгын тухайд аймгийн Засаг даргаар ажиллаж байхад 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахад иргэдийн санаачилга, хүсэлтэд тулгуурлан Хэнтий орон сууцыг байгуулсан юм"гэв.

ШИНЭ МЭДЭЭ