МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.11.15

Ц.Идэрбат: Бэлчээрийн МАА, өвөлжөө хаваржаа, газар тариалангийн газрын асуудал дээр онцгой анхаарах нь зүйтэй

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2022.11.15/ хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Бэлчээрийн мал аж ахуй газар тариалан, өвөлжөө, хаваржааны асуудалд нэлээн бодолтой хандаж тал бүрээс нь ярьж, цэгнэж, үзэж, шийдэх хэрэгтэй. Газар өмчлөх бүтээн байгуулалттай холбоотой асуудалд төрийн байгууллагууд уулзалт зохион байгуулж, хэлэлцүүлэг хийж уг төсөл орж ирж байгаа гэж харж байна. Мал аж ахуйн салбарт үүсээд буй бэлчээрийн хомсдол, өвөлжөө, хаваржаа, нэг нэгнийхээ амь насанд хүрэхэд ойрхон болчихоод байгаа асуудлууд руу яах вэ гэдэгт хэлэлцүүлэг өрнүүлж, зөв гарц гаргалгааг олох хэрэгтэй. Ингэхгүй бол энүүхэндээ яриад хуулиа баталчихвал амьдрал дээр хүндрэл үүснэ.

Онцгойлон оролдож болмооргүй асуудал бол хилийн цэс. 330 сумын хилийн цэсийг бид нар яриад эхэлбэл энэ хууль зарим газраа гацах болов уу гэж бодож байна. Тэгэхээр хилийн цэсийн асуудал руу одоо баримталж буй бодлогоо бариад орно уу гэхээс шинэчилсэн найруулга дээр заавал оруулах нь дэмий гэж миний зүгээс бодож байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ