МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Жаргалтхаан сумын нэр бүхий иргэдийг төрийн дээд одон, медалиар шагналаа
2022.07.01
Орон нутгийн хөгжил

Жаргалтхаан сумын нэр бүхий иргэдийг төрийн дээд одон, медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 99 дүгээр зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнагдсан Жаргалтхаан сумын нэр бүхий хүмүүст шагналыг нь гардуулан өглөө.

Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор Гомбын Шар-Өвгөн, Ишдоржийн Бямбасүрэн, Норпилын Гомбосүрэн нар, Алтангадас одонгоор Намдагийн Цэцэгмаа, Доржийн Алтангэрэл, Данзаны Чагдаржав, Базаргүрийн Уранцэцэг, Балжирын Хуяг, Жамсрангийн Дэмбэрэлсүрэн нар тус тус шагнагдсаныг УИХ-ын гишүүд, аймаг, сумын удирдлагууд өгч баяр хүргэлээ.

ШИНЭ МЭДЭЭ