МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Батноров сумын цэвэрлэх байгууламжийг 10-дугаар сарын 1-ний дотор ашиглалтад оруулах үүрэг өглөө
2022.09.12
Орон нутгийн хөгжил

Батноров сумын цэвэрлэх байгууламжийг 10-дугаар сарын 1-ний дотор ашиглалтад оруулах үүрэг өглөө

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар Батноров суманд ажиллах үеэрээ “Сумын шинэ төв” төслийн гүйцэтгэлтэй холбогдуулан тус төслийн захиалагч, захиалагчийн хяналтын талуудаас бүрдсэн ажлын хэсэг, гүйцэтгэгч “Грийн ресурс” ХХК-ийн удирдлагуудтай уулзлаа.

Засгийн газраас хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. “Сумын төвийн шинэчлэл”-ийн хүрээнд Батноров суманд Нутгийн удирдлагын ордон, цэвэрлэх байгууламж, 800 гаруй метр хатуу хучилттай авто зам, 320 хүүхдийн багтаамжтай ЕБС-ийн хичээлийн байрны өргөтгөл зэрэг нийт 4,3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, тухайн сумын төвд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, айл өрхүүдийг халуун, хүйтэн ус, дулаан хангамж бүхий дэд бүтцэд холбох байсан.
Гэвч энэхүү ажлын гүйцэтгэл гэрээт хугацаанаасаа хэтэрч гацаанд орсон учраас ийнхүү ажлын гүйцэтгэлд талууд хяналт тавьж, холбогдох шийдвэрийг гаргалаа.

Ажлын хэсгээс эхний ээлжид “Сумын шинэ төв” төслийн хүрээнд хийж буй Нутгийн удирдлагын ордон, цэвэрлэх байгууламжийн ажлыг 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор дуусгаж, хүлээлгэн өгөхийг гүйцэтгэгч компанид үүрэг болголоо.

Хугацаандаа хүлээлгэн өгөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцална гэдгийг мэдэгдлээ. Мөн тус суманд баригдаж буй сургуулийн барилгын ажлыг шуурхайлахыг “Си эйч би жи” ХХК-ийн захирал Г.Чинбаярт үүрэг болгов.

ШИНЭ МЭДЭЭ