![Орон даяар “Хариуцлагатай сонгогч” сургалт зохион байгуулагдаж байна](https://vip76.mn/media/news/original/2022/10/17/5dd115abf356b87b49679627df58db81.jpg)
2022.10.17
Улстөр
Орон даяар “Хариуцлагатай сонгогч” сургалт зохион байгуулагдаж байна
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо “Хариуцлагатай сонгогч” сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 10-наас эхлэн 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт явуулж байна.
Улсын хэмжээнд анх удаа нэгэн зэрэг Хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн аймаг/дүүрэг хариуцсан төлөөлөгч, сургагч багш нар “Сонгууль ба Сонгох, сонгогдох эрх”, “Сонгуулийн үйл явцыг ойлгох нь”, “Хариуцлагатай сонгогч байх нь” гурван үндсэн сэдвийн хүрээнд 18-25 насны залууст сургалтыг зохион байгуулж байна.
Уг арга хэмжээг КОЙКА олон улсын байгууллага, НҮБХХ-ийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл дэмжин ажиллаж байна. Сургалт үргэлжилж байна.
ШИНЭ МЭДЭЭ
![](https://vip76.mn/media/news/106x106/2023/12/21/fa67e0aeae21fe71845533016db43bad.jpg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2023/11/07/b7cac2ccd67c47686ab4bad4ee8865f5.jpg)