Отгонтэнгэр их сургуулийн оюутнууд Сонгуулийн Ерөнхий хорооны үйл ажиллагаатай танилцлаа
2023.10.23
Улстөр

Отгонтэнгэр их сургуулийн оюутнууд Сонгуулийн Ерөнхий хорооны үйл ажиллагаатай танилцлаа

Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургууль нь Үндсэн хуулийн эрх зүй хичээлийн хүрээнд хараат бус, бие даасан, Үндсэн хуулийн байгууллагуудтай хамтран, тухайн байгууллагын үйл ажиллагаатай танилцах сургалтыг оюутнууддаа зориулан жил бүр зохион байгуулдаг байна.

Энэхүү сургалтын хүрээнд тус сургуулийн эрх зүйн ангийн хоёрдугаар ангийн оюутнуудад Сонгуулийн ерөнхий хорооны эрх зүйн байдал, бүтэц, зохион байгуулалт, үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай танилцаж, сонгуулийн боловсрол олгох сургалтыг Хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвтэй хамтран зохион байгууллаа.

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн референт Б.Нямсүрэн, ахлах мэргэжилтэн Г.Ариунболд, Мэдээллийн технологийн төвийн референт Б.Батсайхан нар иргэний сонгох, сонгогдох эрх, сонгуулийн түүхэн товчоон, сонгуулийн байгууллагын үйл ажиллагаа, сонгуулийн тогтолцоо, сонгуулийн хууль тогтоомжид оруулсан нэмэлт, өөрчлөлт, онцлох зохицуулалт, сонгуулийн автоматжуулсан системийн талаар оюутнуудад мэдээлэл өгч сонирхсон асуултуудад хариуллаа.

Оюутнууд санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцан, туршилтын санал хураалтад оролцон, хяналтын тооллого хийсэн.
Сонгуулийн ерөнхий хороо нь сонгогчдод сонгуулийн боловсрол олгох чиг үүргийн хүрээнд "Хариуцлагатай сонгогч" сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ