2023.10.11
Улстөр
П.Дэлгэрнаран: Сонгуулийн саналын хуудас 2012 оныхтой төстэй байх болно
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээлэл сонсов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж, шударга сонгууль явуулах чиглэлд СЕХ анхаарч ажиллаж буй эсэх талаар асуулт асуулаа.
Түүний асуултад СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Саналын хуудасны загварыг хийж үзэж байна. Энэхүү загварыг Сонгуулийн Ерөнхий Хороо баталдаг. Техник хэрэгсэл тухайн саналын хуудсыг хэр амжилттай уншиж байна вэ гэдэг туршилтыг хийж байгаа.
Саналын хуудсыг ар өвөргүй, хоёр болон нэг талаар нь хийж үзэж байна. Одоогийн саналын хуудас 2012 оныхтой төстэй. Бидний хувьд олон төрлөөр хийж төхөөрөмждөө уншуулж туршсан. Энэ бол бүрэн боломжтой" хэмээв.