Номын баяраар “Сонгуулийн боловсрол” асар, “санал авах байр” ажиллалаа
2023.05.30
Улстөр

Номын баяраар “Сонгуулийн боловсрол” асар, “санал авах байр” ажиллалаа

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7.1.6-д заасан “Ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар сургалт, судалгаа явуулах болон сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах” бүрэн эрхийнхээ хүрээнд “Номын баяр” 33 дахь удаагийн арга хэмжээнд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу, УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор явагдах тус арга хэмжээнд манай Хороо “Сонгогчийн ном” гарын авлага, “Сонгуулийн боловсрол” сэтгүүл, “Монгол Улсын Сонгуулийн түүхэн товчоон-30”, УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн эмхэтгэлүүд (1992-2021 он) зэрэг ном, товхимлыг түгээж, Санал авах байрны жишиг загварыг ажиллуулж, сонгуулийн автоматжуулсан системийг иргэд, олон нийтэд  танилцуулан туршиж, сорьж үзэх нөхцөл боломжийг бүрдүүлж ажилласан юм.

 

Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хууль тогтоомжийг нийтэд сурталчлан таниулах зорилгоор Мэдээлэл, судалгаа, сургалтын төв байгуулан сүүлийн 30 гаруй жилийн сонгуулиудын дүн мэдээ, цахим болон цаасан өгөгдөл, датаг эргэлтэд оруулж, сонгуулийн судалгаа, эрх зүйг хөгжүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах, сэтгүүлч, судлаачдын төрөлжсөн клуб байгуулж, хариуцлагатай сонгогч бэлтгэх сургагч багш нарыг бэлтгэн, сургалт, сурталчилгаа явуулж байгаа билээ.

ШИНЭ МЭДЭЭ