Шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар уулзалт-сургалт зохион байгууллаа
2023.11.01
Улстөр

Шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар уулзалт-сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв, “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлог өөрчлөлтийн талаар төрийн бус байгууллагуудад мэдээлэл хүргэж, иргэний нийгмийн байгууллагуудын хөндлөнгиин хяналт, оролцооны талаар санал солилцлоо. Сонгуулийн ерөнхий хорооноос хууль батлагдсантай холбогдуулан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төрийн албан хаагчид болон орон нутаг дахь улс төрийн намын төлөөлөлд үе шаттай уулзалт, сургалт зохион баигуулж баина. Энэ удаад иргэний нийгмийн байгууллагуудад хуулийн онцлог зохицуулалтаас таницуулсан юм.

Уулзалт-сургалтын эхэнд Сонгуулиин ерөнхии хорооны дарга П.Дэлгэрнаран хэлэхдээ, “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэн баталсан. Энэхүү хуулиуд 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар мөрдөгдөж эхэлнэ. Үүний урьтал болгож Сонгуулийн ерөнхий хорооноос олон нийтэд хууль тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулсаар байна. Энэ ажлын үргэлжлэл нь иргэний ниигмийн байгууллагуудад мэдээлэл хүргэх, санал солилцох энэ уулзалт болж байна” гэдгийг онцолсон юм. Уулзалт-сургалтын үеэр иргэний нийгмийн байгууллагууд сонгуулийн үйл ажиллагаа, хөндлөнгийн ажиглалтын талаар саналаа хэллээ.

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны төлөөлөл Б.Болдбаатар: Харааны бэрхшээлтэй хүн зөвхөн брайл үсгийн тусламжтайгаар мэдээлэл авдаггүй. Намууд мөрийн хөтөлбөрөө сонсох хэлбэрээр сонгогчдод танилцуулах боломж бий. Гэхдээ үүнийг яг ямар байдлаар хүргэх нь чухал. Флаш дискэнд хуулаад өгөхөөр сонгогчдын саналыг татах зорилгоор бараа материал тараасан асуудалд орох нөхцөл байдал үүсдэг. Тиимээс цахим технологи ашиглан харааны бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байдлаар мэдээлэл хүргэх нь зүйтэй.

МССТ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ: Бид иргэдэд хүргэх мэдээллээ илүү хүртээмжтэй болгох чиглэлд анхаарч ажиллаж байна. Орон нутгийн сонгуулийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дээр ажлын хэсэг ажиллаж байна. Бид брайл үсэгнээс өөр ямар арга, хэлбэрээр мэдээллийг хүртээмжтэй хүргэх чиглэлээр судалж, таны саналыг хуулийн төсөлд тусгуулах талаар саналаа хүргүүлэх боломжтой. Мөн хуулийг сонсдог хэлбэрээр олон ниитэд хүргэх нь зүйтэй юм.

“Бодлогод залуусын хяналт” ТББ-ын зөвлөх Ц.Мандхайхатан: Улс төрийн намуудын санхүүжилт, зардалтай холбоотой асуудал бидний анхаарлыг татсаар ирсэн. Өмнө нь намууд төрөөс санхүүжилт авчихаад мөнгөө юунд зарцуулдаг нь тодорхойгүй байсан. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад Сонгуулийн ерөнхий хороо намуудын төсөв, санхүүг хянахаар болсон нь намуудын ил тод байдлыг сайжруулах нөхцөл бүрдсэн байна. Мөн дэлхийн улс орнуудын улс төрийн намууд сонгогчдын улс төрийн болон ардчиллын боловсролыг дээшлүүлэхэд анхаардаг. Үүнтэй адилаар Улс төрийн намын тухай хуулинд нам сонгогчдын боловсролд чиглэсэн ажлуудыг хиихээр тусгасан нь дэвшил болсон. Энэ мэтчилэн Шилэн дансны тухай хуулийн хүрээнд намуудын үил ажиллагаа жигдрээд ирвэл иргэний нийгмийн байгууллагуудын хяналт илүү хялбар болно. Одоо бидний хувьд хууль үйлчилж эхэлснээс хойш практик дээр хэрхэн үр дүн гарахыг л хүлээх үлдлээ. Уулзалт-сургалтад 20 гаруй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ