• Нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөөх “Бизнесийн уулзалт” боллоо

  • 2009-2021 он хүртэлх Говь-Алтай аймгийн хөгжлийн цогц бодлогыг боловср...

  • УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 2009 оны 3-р сарын 4 өөс 12-ны өдрүүдэд сонгогдсон тойрог болох ГАА-т ажиллаад ирлээ. Энэ хугацаанд нийт Жаргалан, Тайшир, Дэлгэр, Шарга, Бигэр, Халиун, Хөхморьт, Баян-Уул сумдаар орж ард иргэдийн амьдрал, хаваржилтын байдалтай танилцаж, оролцоогоор 4000 гаруй иргэдтэй уулзаж, ярилцаад ирлээ.Уулзалтад ард иргэд хөдөлмөрчид өргөнөөр оролцсон бөгөөд аймаг орон нутаг, улс орны...
  • Алтай нутгийн байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор аймгийн газарзүйн судалгааны экспедиц, мөн тус аймгийн ургамал амьтны зүйл ангийг судалж тогтоох биологийн экспедицийг санхүүжүүлж уг ажлыг эхлүүллээ.
  • Байгалын бэрхшээл ган зудад амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргээ алдсан ард иргэдийн амьдралыг дэмжих зорилгоор “Малжуулах хөтөлбөр”-ийг хөдөө орон нутагт зохион байгуулан ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжид 50 өрх айлыг тус бүр 40 бог мал өгч малжуулах бөгөөд одоогоор 8 өрх айл хөтөлбөрт хамрагдсан юм.
  • УБ хотод ажиллаж амьдарч байгаа Алтай нутгийн харьяат залуучуудыг бизнес, урлаг, спорт, хэвлэл мэдээлэл, төр захиргааны гэх мэт салбар салбараар нь зохион байгуулж уулзалт семинар, дугуй ширээний ярилцлагуудыг хийснээр тэдний нийгмийн идэвх нэмэгдэж эх оронч сэтгэлгээ хөгжин, урам зориг, ажлын эрч хүч нь нэмэгдэж байна.
  • 2008 оны 2 дугаар сард Багш нарын баярыг тохиолдуулан “Оны шилдэг багш” шалгаруулах арга хэмжээг ивээн тэтгэж мөн ажил хөдөлмөрөөрөө тэргүүлэн ажиллаж буй 460 гаруй багш нарт багш нарын баярын мэндчилгээг хүргэж, үнэ бүхий зүйлээр урамшуулсан.
  • 2008 оны Сар шинийн баяр ёслолын үйл ажиллагаатай холбогдуулан орон нутагт 70-аас дээш насны бүх өндөр настнуудад эрүүл энх аз жаргал хүсэж “Алтайн Эрин” сангаас гарын бэлэг гардуулж тэдэнд хүндэтгэл үзүүлсэн.
  • Улаанбаатар хотод амьдарч буй алтай нутгийн уугуул улс төр, урлаг соёл, шинжлэх ухааны салбаруудад нэр хүнд бүхий хүмүүсийг хамарсан жил бүрийн онцгой тэмдэглэлт баяр ёслолын арга хэмжээг ивээн тэтгэж байна.
  • Алтай нутгийн суут хүн төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Ч.Лодойдамбын 90 насны ойгоор түүний алдарт “Тунгалаг Тамир” романы гол дүр Засагт ханы Цахиур Төмөрийн хөшөөг Дэлгэр сумын нутаг Хонгор толгой хэмээх газар босгохоор төлөвлөж хөшөөний эх загварыг шалгаруулах болзолт уралдаан зарласны дагуу нийт 12 бүтээл ирснээс,МУСТА Цэвэгмидийн уран бүтээл 1-р байранд,  Нанзаддорж нар...
  • Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Дашпэлжээ хийдийн хамба лам Н.Энхжаргалын санал хүсэлтийг хүлээн авч, Далай багшид Бат оршил буюу Даншиг өргөх, номын лүн авьшиг хүртэх арга хэмжээнд ивээн тэтгэж оролцуулснаар Алтай нутгийн ард түмэнд Далай багшийн равнайлсан зангиа, үрэл, утлагыг хүргэж үйлчилсэн болно.
  • Аймгийн музейд Говь-Алтай аймгаас төрсөн генералуудад зориулсан алдрын танхимыг засаж тохижуулсан.
  • 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, “Алтайн эрин” сан хамтарч “Алтай тандаа зүтгэе” уриан доор мянган залуучуудын урлаг, спортын наадам, олон төрлийн сургалт семинарыг зохион байгууллаа.2007 оны 8 дугаар 11-14-нд Чандмань суманд урд бүсийн сумдын 500-н залуучуудын &ldquo...
  • 2006 онд баруун бүсийн хурдан морины даншиг наадмыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд зохион байгуулж шаардагдах бүх зардлыг тус сангаас гаргасан.
  • 2006 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Хүнхэрийн амралтад аймгийн залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулж таван зуун залуучуудыг хамруулав.
1254 мэдээ