УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.11/ нэгдсэн хуралдаан 16 цаг 07 минутад эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэхээр ажлын хэсгээс саналын томьёоллыг боловсруулсан. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: "Сүүлийн үед Монголчууд маш их хиймэл үг зохиодог болсон. Жишээ нь нилээдгүй гэж их ярих болсон. Угтаа нилээд гэж л үг бий. Тиймээс энэ заалтанд байгаа иргэн бүрд гэдэг үг нь иргэн бүрт гэж бичигдэх учиртай юм. Үндсэн хуульдаа оруулж байгаа үг хэллэгийг найруулгын хувьд, дүрмийн хувьд зөв оруулах ёстой." Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариуллаа.
УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.11/ нэгдсэн хуралдаан 16 цаг 07 минутад эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэхээр ажлын хэсгээс саналын томьёоллыг боловсруулсан. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлж байна. УИХ-ын гишүүн А.Сүхбат: "Нэр бүхий 20 гишүүн энэ саналыг оруулж байгаа юм. Уул уурхайн дажин болсон өнөө үед энэ заалтыг оруулах нь зүйтэй гэж үзсэн гишүүдийн нэг нь би юм. Стратегийн орд гэж оруулахдаа үгийн утгыг анхаарах хэрэгтэй байна. Гадаад биш Монгол үгээрээ үүнийг тодорхойлон оруулах ёстой. Өмнө нь бид Малын генетик нөөцийн хууль баталсан. Энэ генетик гэдгийг манай эрдэмтэд удам зүй гээд орчуулсан байх жишээтэй. Тиймээс үүнийг анхаараарай. Байгалийн баялаг гэдэг үгийг мөн анхаарах ёстой. Баялаг гэдэг бол нөхөн сэргээгддэг буюу урган төлждөг. Газрын хэвлийн баялаг бол нөхөн сэргэээгдэхгүй учраас эрдэсийн нөөц гэж оруулах нь зүйтэй гэж бодож байна. Мөн энэ заалтын ...Үр өгөөжийн тэн хагасаас илүү нь ... гэж тодорхой оруулмаар байна. Уул уурхайтай холбоотой асуудал дажин болжээ. Өчигдөр Захиргааны хэргийн шүүх дээр Ноён уулын ордтой холбоотой шүүх хурал боллоо. Би 3 дахь удаагаа оролцлоо. Сентерра гоулд компанийн лицензийг цуцаллаа. Монголын ард түмэн хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж эхэлсэн. Цагаан цаасан дээр орд газруудыг авч байгаа асуудлыг таслан зогсоох ёстой. засгийн газар Ноён уулыг тусгай хамгаалалтад авах шийдвэр гарсан нь зөв. Өвөг дээдсийнхээ булш бунханг ухаж, бусинуулдаг үндэстэн дэлхийд байхгүй. Хүнцэлийн өндөр агууламжтай газар олборлолт хийж асар их хэмжээний хохирол үзэх гэж байсан. Үүнийг таслан зогсоосон."
УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.11/ нэгдсэн хуралдаан 16 цаг 07 минутад эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэхээр ажлын хэсгээс саналын томьёоллыг боловсруулсан. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Бидний Үндсэн хуульд оруулах хамгийн чухал өөрчлөлт бол уг хуулийн 6.2-т заасан байгалийн баялагтай холбоотой асуудал юм. Тиймээс байнгын хороон дээр саналын томъёололоор оруулж ирж байгааг дэмжиж байна. 1990 оноос хойш, ялангуяа 1996 оноос хойш байгалийн баялагаа лиценз хэлбэрээр тараачихсан гашуун түүх бидэнд бий. Улс орны хөгжлийн тулгуур бүхий чухал ордуудаа гадныханд алдсан. Нэг жишээ бол Оюутолгой. Анхны гэрээгээр 51%-ийг Монголчуудад өгнө гэж тохирсон. Үүний дараа 34% дээр очсон. Энэ нь Ашигт малтмалын хуулиараа 34%-ийг нь баялаг эзэмшигчийн хувьд үнэ төлбөргүй өгөх байсан ч гэрээ хэлцэл хийсэн нөхдүүд төлбөртэйгээр олгох шийдвэр гаргасан. Энэ үед гишүүд тэмцэж байж тогтоол гаргуулсан. Энэ гэрээ бол еэвэнгийн нэг талыг харуулдаг шиг л зүйл болсон. Өнөөдөр Монголчуудад ч хор нөлөөгөө үзүүлсээр байна. Эзэд нь өөрсдөө 34 хувиа мөнгө төлж авч байгаа ч тэр нь одоо өндийхөөргүй өр болон хувираад байна. Бид өнөөдөр байгалийн баялгийн асуудлаа энэ үндсэн хуулиараа зөв хийж чадах уу гэдэг асуудал үүсээд байна. Ард түмэн ч үүнийг л ярьж байгаа. 1992 оны Үндсэн хууль баталсан хүмүүс ирээдүйд шударга сайн хүмүүс төр барина гэж бодон баталсан ч тийм байж чадсангүй. Оюутолгойн гэрээний араас Ноён уул буюу Гацууртын ордыг ч алдсан. Энэ ордыг ашиглах нөхдүүд ч төрийн ордонд уулзалт хийхдээ хуулийн хамаарлаас гаргаад өгвөл Монголын төр эзэмших ёстой хувиа үнэ төлбөргүй эзэмшээд явна гэж яриад гарсан. Гэтэл 1 сарын дараа УИХ-д орж ирэхдээ 300 сая ам.доллар төл гэж байна гэж оруулж ирсэн. Үүний араас хэд хэдэн стратегийн ордууд алдагдсан. Монголын төр үнэгүй эзэмших ёстой баялгийн хувиа мөнгө төлж авах нөхцөлд хүрсэн. Тиймээс энэ хуулийн төслийн 4 дүгээр зүйлд байгаа Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж заасан. Энэ бол Үнсдэн хуульд хөдөлгөөнгүй заахаас гадна бусад дагалдах хуулиудад үүнийг маш тодорхой байхаар оруулж өгөөрэй." Түүний асуултад УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байгаа бөгөөд Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг байх зэрэг саналуудыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Ерөнхий сайдыг огцруулахдаа хамт шинэ Ерөнхий сайд оруулж ирнэ гэж байна. Энэ үнэхээр боломжгүй. Монгол төрийг ингэж доромжлох болохгүй" гэсэн байр суурийг хэллээ.
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.06) нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, НХХ-ын сайд С.Чинзориг "Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх журмын тухай хуульд шаардлагатай бол нэг саналын томъёоллоор 3 хүртэл удаа санал хурааж болно" гэсний дагуу 23.1 буюу "төрийн жинхэнэ алба мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд хяналт тавих, төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно" гэсэн заалт дээр дахин санал хураалгах горимын санал гаргасан юм. Энэ заалтыг үдээс өмнөх хуралдаан дээр гишүүдийн олонхи дэмжээгүй юм. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Монгол улсын ирээдүйн 20-30 жилээр тогтохгүй суурь өөрчлөлтийг хийх гэж байна. Төрийн албан хаагчийн асуудал бол Монголын төрийн тулгуур шүү. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх зайлшгүй шаардлага байгаа. Би жилийн өмнө хамгийн том салбарын яамыг удирдаж явсан. Тэнд бодит байдлыг харсан. Төрийн албан хаагчдаа "эхэнд ард түмэн, улс орноо бодох" тухай ойлголт бүрэн арчигдсан байна лээ. Хамгийн түрүүнд надад ямар ашигтай вэ? гэдгийг л буруу сэтгэлгээ бодитоор байгаа гэдэгтэй санал нэг байна. Тиймээс Үндсэн хуулиар хуульд эрх зүйн боломжийг нь нилээд либералчилж, нээлттэй болгож хийж өгөх ёстой. Бид төрийн албан хаагчдаас хариуцлага нэхдэг. Гэхдээ тэр албаны босгыг давж гарах шаардлагыг өндөрсгөөгүй байж хариуцлага нэхэхээр өрөөсгөл болж байна. Доод дунд шатандаа хариуцлагаа үүрүүлээд явж байгаа. Харин дээд, дарга нар нь хариуцлагаасаа мултарч байгаа. Төрийн албан хаагчдын туршлага, хүлээн зөвшөөрөгдсөн байдал маш чухал. Туршлагыг хүн худалдаж авдаггүй, цаг хугацаа зарж байж, унаж босож үзэж байж бий болдог үнэт зүйл капитал.