УИХ-ын ээлжит бус чуулганы /2022.08.25/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг явууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Хэн нэгнийг шүүмжлэх юм уу гоочлох гэсэн зорилгоор яриагүй. Үндсэн хууль Францад анх үүссэн. Либерти гэдэг үгтэй холбоотой. Либерти буюу дур зоргоороо аашлахыг боомилно гэсэн үг. Даварсан дарга нарын эрх чөлөөг боомилох гэж үндсэн хууль гарсан. Улсын их хурал 830 хууль баталсан байна. Захиргааны эрүүгийн шүүхүүд дээр иргэдийг шүүдэг. Ганцхан 78 хүнийг шүүх гэж үндсэн хуульд байдаг. Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд. Энэ хүмүүс хэзээ ч энд гар дүрж болохгүй. 64.1-т маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх байгаа гэж заасан. 66.2-т нь 4 маргаан байж болно гээд боомилсон. Энэ 4 маргаан дотор 26 удаа их хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд шийдвэрүүдийг нягтална, магадлана гэсэн байгаа. Жон Локкын үгийг л хэлээд байна. Үндсэн хууль бол нийгмийн гэрээ юм гэж. Өмнөх өгүүлбэрийг хэлэхгүй байна. Өмнөх өгүүлбэр нь үндсэн хууль бол хаад, ноёдын ухаантай царайтай улстөрчдийн зарлиг биш гэсэн. Энэ бол ард түмэн, нийтээрээ хэлэлцдэг гэрээ юм гэсэн буй. Ард түмнээрээ ярьж шийдсэн шийдвэрийг бид ёсчлон биелүүлдэг. Үндсэн хуульд гагцхүү ард түмний мэдэлд гэж заасан байгаа шүү. Бид ёсчилно. Бидний мэдлээс хэтэрсэн асуудал. Энэ бол ард түмний мэдлээс булааж авч байгаа явдал. Сайд болох гээд тачаадаж байна. Монголын улс төр сайтар найруулсан жүжиг болж хувирлаа.
УИХ-ын ээлжит бус чуулганы /2022.08.25/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг явууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Үндсэн хуулийн цэц үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосон. Тэгэхээр үндсэн хуулийн хий орон зай үүсээд энэ зайг үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж хүчин төгөлдөр болгох нэг үгээр цэц үндсэн хуульд орох нэмэлт өөрчлөлтийг Улсын их хурлаар оруулах гарцаагүй нөхцөл байдалд оруулчихлаа. Үндсэн хуулийн цэц гэдэг энэ байгууллага дуртай үедээ үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгоод үндсэн хуульд халдаад байдаг энэ байдлыг хааж өгсөн ямар зохицуулалт хийсэн бэ? 2019 оны 11-дүгээр сарын 14-нд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Үүнээс хойш 3 жил болох гэж байхад таг байснаа гэнэт их суудлын хуралдаан хийгээд заалтаа хүчингүй болголоо. Тодорхой хугацааны дараа үндсэн хуулийн цэц дахиад ийм шийдвэр гаргавал яах вэ? Улсын их хуралд байгаа Монголын том орд, газруудыг өөрийнхөө мэдэлд авсан, дангаараа нэг гэр бүл цөлмөж буй, төрийн албыг төрлийн алба болгосон, концесс завшигчид, хөгжлийн банкыг тонон дээрэмдэгчид сүүлээ сэрвээн дээрээ агсчихаад байгаа ийм хүмүүстэй бүрэн эрхийнхээ хугацаанд хатуу тэмцэнэ.
УИХ-ын ээлжит бус чуулганы /2022.08.25/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг явууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ олон шүүмжийг дараа дараагийн нөхцөл байдалдаа оруулж сайжруулах ёстой Өчигдөр УИХ-аар тусгай дэг гаргасан, ийм тохиолдол Монголын түүхэнд байгүй. Энэ дэгээр Цэцийн шийдвэрээр шууд хүчингүй болдог энэ байдлыг гаргуулж болохгүй учраас Цэцэд энэ эрх мэдлийг өгөхгүйн тулд УИХ энэ дэгийг гаргасан. Үүнийг би буруутгахгүй. Ардчилал бол нээлттэй, ил тод байх ёстой. Г.Ганбаатар гишүүн саналаа хэлж байна, энэ зөв. Гэхдээ 4 гишүүнийг давхар дээлтэй байх асуудлыг болиулснаар ард түмний эрх мэдлийг булааж аваад байгаа зүйл биш ингэж туйлширч болохгүй. 2020 оны долоодугаар сарын өмнөх нөхцөл байдалд УИХ, ЗГ-ын харилцааны асуудал буцаад очиж байгаа юм. Гэхдээ дутуудуулсан зүйлээ засаж байгаа боломж гэж харж байна. Энэ олон шүүмжийг дараа дараагийн нөхцөл байдалдаа оруулж сайжруулах ёстой. ҮХНӨ-ийг сайжруулах боломж, бас шүүмжээ засаад явах боломж юм. Дараагийн удаа том том хуулиуд хүлээгдэж байна. Гишүүдийн хувьд муу талаас нь харж байгаа гэхдээ энэ алдаа дараа дараагийн зүйл дээр засагдаад явна гэж итгэж харж байна.