А.Сүхбат 2018.04.17 | Сайт: Vip76.mn

А.Сүхбат: Хүнс шалгах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал ямар байна вэ?

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2018.04.17/хуралдаанаар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн, анхны хэлэлцүүлгийг хэлэлцээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийж байгаа лабораторийн чанар болон  олон улсын итгэмжлэлтэй лаборатори манай улсад байгаа юу гэсэн асуултыг ажлын хэсгээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

Хуулийн төслийг дэмжиж байна. Зарим баяжуулагч хүнсийг манай улсад оруулж ирэх юм байна. Ер нь манай улсын лаборатори ямар төвшинд шинжилгээ хийж байна?  Генийн өөрчлөлттэй хүнснээс татгалзъя гэж ярьж байгаа. Үүнийг шалгадаг, илрүүлдэг лаборатори байгаа юу? Олон улсын итгэмжлэгдсэн лаборатортай болох боломж бидэнд бий юу?

Ажлын хэсгээс : Лабораторийн асуудал хамгийн чухал.  Манайд хэд хэдэн лабораторийн газар ажиллаж байна. ШУТИС-ийн Хүнс судлалын лаборатори, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын лаборатори, АУИС-ын лаборатори гээд орчин үеийн шинжилгээний аргыг нэвтрүүлсэн лаборатори байгаа. Олон улсын магадлан итгэмжлэгдсэн  лаборатори бол ШУТИС-ийн Хүнс судлалын лаборатори  ажиллаж байна гэсэн хариултыг өглөө.