МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.05
Хууль, эрх зүй

Б.Дэлгэрсайхан: Шүүгчийн тэтгэвэрт гарах насны хязгаарыг эргэн харах нь зүйтэй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан асуулт асуулаа.

Хуулийн заалтын 35.2.1-д Шүүгч хүсэлтээрээ чөлөөлөгдөх, тэтгэвэрт гарах төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол гэж байгаа юм. Төрийн алба хаах насны дээд хязгаар бол эрэгтэй 65, эмэгтэй 60 нас гэж байгаа. Үүнийг анхаарах хэрэгтэй. Энэ шүүхэд ажиллаж байгаа шүүгч нарын ихэнх нь эмэгтэйчүүд байгаа учраас насны хязгаарыг дээшлүүлэх.

Дээд шүүхийн шүүгч нь насаараа байна гэдэг олон улсын жишгийг авбал зүйтэй юм. Үүнд ажлын хэсэг анхаарч үзсэн үү? Хүний тэтгэвэрт гарах нас нь сарын дараа болоход нь албан бичгийг нь өгөөд хүчээр гаргадаг. Тэгэхээр шүүх дээр ингэж болохгүй, эргэж харах нь зүйтэй.

Түүний асуултанд Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр хариуллаа.

Шүүгчийн тэтгэвэрт гарах настай харилцаа бол 49.6-р зүйлд байгаа. Харин 35-р зүйлээр тэтгэвэрт гарах нас нь хүрсэн байдаг. Хэн нь ямар хугацааны дараа зарлах нь мэдэгддэггүй, тухайн насанд хүрэхээр өргөдлөө гаргаад чөлөөлнө гэхээр шүүхээс чөлөөлөх үйл явц нь хугацаа авдаг юм байна. Чөлөөлөгдсөнтэй холбоотой зарлаад нээлттэй сонгон шалгаруулалт хугацаа авдаг учраас шүүгчийн албыг өөр хэн  ч оролдоггүй онцлогтой албан тушаал юм. Үүнээс улбаалаад шүүхийн 570 шүүгчидийн жил тутамд 10 хувь нь хэмнэлттэй явдаг. 

ШИНЭ МЭДЭЭ