МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндийн төлөө хамтдаа хичээцгээе
2022.09.01

Хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндийн төлөө хамтдаа хичээцгээе

Өнөөдөр дүрэмт хувцсаар гоёж, цүнхтэй номоо үүрсэн хүүхэд багачууд, оюутан сурагчид эрдмийн их өргөөнийхөө зүг сэтгэл догдлон алхалсан 9-р сарын 1-ний өдөр.

Эрхэм баян мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч мэргэн багш, сурган хүмүүжүүлэгч нартаа

Эрдмийн их оргилд тэмүүлж яваа энхрий бяцхан дүү нартаа, оюутан залуустаа

Энэрэл хайраар үр хүүхдээ хүмүүжүүлэгч эрхэм эцэг эхчүүд Та бүхэндээ соён гэгээрэх үүдийг нээсэн Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье.

Хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндийн төлөө хамтдаа хичээцгээж, амны хаалтаа зүүж, гараа угааж, халдвар хамгааллын дэглэмээ сахицгаагаарай.

ШИНЭ МЭДЭЭ