Бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал
2022.08.30

Бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал

"Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь" үндэсний чуулган /2022.08.29/ Төрийн ордонд чууллаа.

Чуулганаар эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, боломж, дэмжлэг, олон улсын туршлага, хариуцлагатай бизнесийн байгууллагыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн талаар илтгэл сонсож, хэлэлцүүлсэн юм.

УИХ-ын эмэгтэй гишүүд “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн төслийг ирэх намрын чуулганаар хэлэлцэн батлах хүлээлттэй байна.

Хуулийн төслийн зорилго нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, бизнес эрхэлж буй байдал ялгаатай байгаа учраас бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

Улсын хэмжээнд хот, хөдөөгүй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, цалин орлого, компани удирдах түвшинд оролцох нь эрчүүдээс 10-20 хувь доогуур үнэлэгдсэн судалгаа гарсан. Иймд эмэгтэйчүүдийг эрчимжүүлж, нийгэмд эзлэх байр суурийг хүйсийн хувьд тэнцвэртэй байлгахын тулд уг хуулийг зайлшгүй байх ёстой гэж үзэж байна.

Чуулганд оролцсон Дорноговь аймгийнхаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингийн хамт уулзаж, хийж хэрэгжүүлж буй ажлууд, салбар бүрт бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийнхээ санал хүсэлтийг сонслоо.

Та бүхэндээ ажлын их амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ