Дорноговь аймагт баригдаж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцав
2022.09.12

Дорноговь аймагт баригдаж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцав

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалын хамт Сайншанд суманд баригдаж буй 700 хүний суудал бүхий “Саранхөхөө театр” болон “Усан сан”-ийн барилгын ажилтай танилцлаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин хэлэхдээ,

"Дорноговь аймагт улсын чанартай бүтээн байгуулалт нэмэгдэхийн зэрэгцээ хүн амын төвлөрөлт маш ихээр нэмэгдэж байгаа энэ үед ундны усан санг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарч байна. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамт Барилга, хот байгуулалтын яамны төсөвт Сайншанд суманд “Усан сан байгуулах” төсвийг өнгөрсөн 7-р сард суулгасан билээ. Тус төсвийн дагуу Усан сангийн барилгын ажлыг орон нутгийн “Энержи парагон” ХХК нь гүйцэтгэж байна" гэв. 

Усан сан нь 1500м3 бүхий 2 савнаас бүрдэх бөгөөд Сайншандын хэмжээтэй дахин нэг хотыг ундны усаар хангах хүчин чадалтай юм.

Түүнчлэн Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Саранхөхөө театр”ын барилгын ажлыг “Болор агарамба” ХХК гүйцэтгэж байна. Барилгын ажил /2022.09.11/-ний өдрийн байдлаар 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх 2024 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

ШИНЭ МЭДЭЭ