Дорноговь аймгийн багш нар боловсролын чанарын үзүүлэлтээр улсдаа тэргүүлж байна
2022.10.06
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Дорноговь аймгийн багш нар боловсролын чанарын үзүүлэлтээр улсдаа тэргүүлж байна

Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь баярын ойн арга хэмжээ ёслол төгөлдөр болж өндөрлөв. /2022.10.01/ 

Арга хэмжээний үеэр ирээдүйн боловсон хүчнийг сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн багш нарынхаа хөдөлмөр зүтгэлийн үр шим болсон төрийн одон медаль болон салбарын шагналуудыг гардууллаа. Төрөөс боловсролын салбарт хүний нөөцийг бэлтгэх, багш нарыг мэргэшүүлэн чадавхжуулах, сурагчдын эрүүл аюулгүй, таатай сурах орчин нөхцөлийг жилээс жилд сайжруулсаар байгаа билээ.

Дорноговь аймгийн боловсролын салбарт Сайншанд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн өргөтгөл 320 хүүхдийн бага сургууль, 640 хүүхдийн ахлах сургууль, Замын-Үүд суманд 640 хүүхдийн сургууль, Хатанбулаг суманд 320 хүүхдийн сургуулийг барьж ашиглалтад оруулна.

Түүнчлэн манай аймаг боловсролын чанарын үзүүлэлтээрээ сүүлийн жилүүдэд Монгол улсын хэмжээнд тэргүүлж байна. Энэ бүхний үр дүн бол багш сурган хүмүүжүүлэгчдийн нөр их хөдөлмөр зүтгэл юм.

Эзэмшсэн мэргэжилдээ хоёргүй сэтгэлээр хандан ажилладаг боловсролын салбарын хамт олон Та бүхний үйлс өөдрөг, ирээдүй гэгээн байж, номын цагаан буян хурах болтугай.

ШИНЭ МЭДЭЭ