МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Архины хамаарал бүхий гэр бүлд өссөн хүүхэд” номын нээлт боллоо
2022.03.09
Орон нутгийн хөгжил

“Архины хамаарал бүхий гэр бүлд өссөн хүүхэд” номын нээлт боллоо

2022.03.07-ны өдөр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нар “Архины хамаарал бүхий гэр бүлд өссөн хүүхэд” номын нээлтэд оролцлоо.

Архидалт-гэр бүлийн өвчин гэдгийг анагаахын болон сэтгэл зүйн шинжлэх ухаан тогтоогоод байгаа билээ. Энэ өвчинд нэрвэгдсэн хүмүүсийн сайн дурын үндсэн дээр байгуулагдаж тодорхой үр дүнд хүрч байгаа АА /Архичид аминчлал/, Ал-Анон /давхар хамаарал/, Алатин /давхар хамааралтай хүүхдүүд, АСА /Архи болон бусад асуудалтай гэр бүлээс гаралтай насанд хүрсэн хүүхдүүд/ нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа бидний анхаарлын төвд байдаг билээ.

Өнөөдөр Монгол дахь АА нийгэмлэг 23 жил, Ал-Анон 9 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд олон мянган гэр бүл, үр хүүхдүүд амар амгалан аз жаргалтай амьдарч байгаад баяртай байна.

Монгол Улсын хэмжээнд дээрх нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Дорноговь аймагт анх удаа аймгийн хэмжээнд ажиллах чиг үүрэг бүхий “мэргэжилтний баг”-ийг захирамжаар байгуулан ажиллуулсан нь үр дүнгээ өгч багагүй туршлага болоод байна.

Тус ном Монгол улсад анх удаа хэвлэгдэн гарч байгаа бөгөөд улс орны ирээдүйг цогцлоон бүтээх залуу үед маань зайлшгүй хэрэг болох үүднээс УИХ-ын гишүүдийн зүгээс орчуулан хэвлүүлж өнөөдөр уншигчдын гар дээр хүрч байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ