
2022.04.22
Орон нутгийн хөгжил
Дорноговь аймгийн Иххэт, Сайншанд сумын төлөөллийг Төрийн ордонд хүлээн авлаа
Өнөөдөр /2022.04.21/ УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар Дорноговь аймгийн Иххэт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Төрийн албан хаагчдын төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзан, Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай танилцууллаа. Мөн орон нутагт хийж, хэрэгжүүлж буй ажлын талаар санал солилцон, тулгамдсан асуудал, санал сэтгэгдлийг нь сонслоо.
Дорноговь аймгийн Сайншанд сумын I цэцэрлэг, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн сувилагч, эх баригч нарын төлөөллийг /2022.04.22/-нд Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Төрийн албан хаагчдадаа ажлын амжилт, сайн сайхныг УИХ-ын гишүүд хүслээ.
ШИНЭ МЭДЭЭ


