Дорноговь аймагт 2023 онд улсын төсвийн шилжих хөрөнгө оруулалтаар 36.0 тэрбум төгрөг тусгагдлаа
2022.11.14
Эдийн засаг, Худалдаа

Дорноговь аймагт 2023 онд улсын төсвийн шилжих хөрөнгө оруулалтаар 36.0 тэрбум төгрөг тусгагдлаа

Монгол Улсын 2023 оны төсөв /2022.11.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдлаа.

2023 оны улсын төсөвт шинэ бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийгдэхгүй бөгөөд эхлүүлсэн ажлуудаа бүрэн дуусгахаар зорьж байна.

2023 оны улсын төсөвт Дорноговь аймагт Хүүхдийн зуслан, Хүүхдийн парк, Ахмадын сувилал, Говийн бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газар, 800 хүний суудалтай Саранхөхөө театр, 320 суудалтай сургуулийн барилгын өргөтгөл, Цэвэр усны нөөцийн сан, Замын-Үүд суманд Соёл урлагийн ордон, 640 хүүхдийн сургууль, Лабораторийн барилга, Хатанбулаг суманд 320 хүүхдийн сургууль, Даланжаргалан суманд 15 ортой Эрүүл мэндийн төв, Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто замаас Өргөн сум хүртэлх хатуу хучилттай авто замын үргэлжлэл зэрэг ажлын гүйцэтгэлд шилжих хөрөнгө оруулалтаар 36.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 13 ажлыг тусгасан бөгөөд орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг 22.5 тэр бум төгрөгөөр батлууллаа.
Мөн хүнсний хангамжийг сайжруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний ногоогоо өөрсдөө тариалах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зорилгоор 2023 оны улсын төсөвт ’’Шинэ хөдөө төсөл’’ арга хэмжээг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамт 2.0 тэр бум төгрөгөөр тусгууллаа.

ШИНЭ МЭДЭЭ