Улиастай голын голдирол дагуу техникийн тос асгасныг зайлууллаа
2023.01.10
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Улиастай голын голдирол дагуу техникийн тос асгасныг зайлууллаа

Иргэний мэдээллийн дагуу газар дээр нь шалгалт хийхэд БЗД-ийн 23-р хорооны нутаг дэвсгэр Улиастай голын голдирол дагуу техникийн тос асгасан байна.

Асгасан тос маслыг Экологийн цагдаагийн алба, БЗД-ийн 23-р хорооны албан хаагчтай хамтран асгасан техникийн тос, маслыг цэвэрлэж зориулалтын хогийн цэгт буулгалаа.

Гол дагуу ил задгай хог хаях зэргээр усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэм байнга зөрчигдөж байгаа тул иргэдийг машин техниктэй мөсөн дээгүүр зорчихгүй, ил задгай хог хаягдал хаяхгүй байхыг уриалж байна.

ШИНЭ МЭДЭЭ