Аялал жуулчлалаас тогтмол орлого олох "1 жуулчин, 1 хонь" хөтөлбөр
2023.12.28
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Аялал жуулчлалаас тогтмол орлого олох "1 жуулчин, 1 хонь" хөтөлбөр

Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Өнгөрсөн 7 хоногийн МУЗГ хуралдаанаас "Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө"-г баталсан.

Өвлийн "Тэг Зогсолт" ангижирч аялал жуулчлалын тогтмол орлогыг бий болгох хөтөлбөр багтсан нь "1 жуулчин, 1 хонь" хөтөлбөр.

Нутгийн иргэдийг тогтмол орлоготой болгох, өвлийн аялал жуулчлалыг дэмжих 1жуулчинд 1хонь хөтөлбөр нь малчид, иргэдэд үр өгөөжөө хүртээнэ.

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар дэмжсэнээр Булган аймаг нь малчидтайгаа хамтран 100000 хонь гаргаж 100000 жуулчин авч аймгийн эдийн засгийг өргөнөөр тэлэх бодлогыг барин ажиллаж эхэлсэн.

Хүн бүхний мэдэх Хялганат тосгонд ажиллалаа. Хялганат тосгон бол ЖДҮҮ эрхлэгч, үйлдвэрлэгчид ихтэй сум. Магадгүй өөрсдөө хөтөлбөрт хамрагдахаас гадна Сэлэнгэ, Хангал сумдуудад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх өндөр боломжтой.

Нэг нь биш нийтээрээ орлоготой болох хамтын төслийг дэмжиж байгаагаа нутгийн иргэд илэрхийлж байлаа. Тус санааг гаргасан Хөвсгөл аймгийн Их Уул сумын малчин Бат-Эрдэнэ болон Хөх сүрэг компани малчин иргэдэд мэдээлэл хийлээ.

ШИНЭ МЭДЭЭ