НҮБ, Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн талуудын XXVIII бага хуралд оролцлоо
2023.12.11
Байгаль Орчин, Аялал жуулчлал

НҮБ, Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн талуудын XXVIII бага хуралд оролцлоо

НҮБ, Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн талуудын XXVIII бага хурлын үеэр Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Ганболдын Эрчиссаран, Бямбадоржийн Энхүүн, Батсайханы Наранзаяа дүү нартайгаа уулзлаа.

Аргалаас цаас гарган авсан технологи нэвтрүүлэн ажиллаж байгаа, олон улсын хэлэлцээр хийх НҮБ хөтөлбөрт хамрагдаж байгаа, ЕБС-аа төгсөхөөр чармайхын зэрэгцээ "Өсвөрийн парламент"-д оролцож мэдлэг чадвараа сорьж байгаа гээд тал бүрийн авьяастай залуучууд байлаа.

Байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг эерэгээр хүлээн авч цаашдын гарц шийдлийг ярилцаж яваа залуучуудын дуу хоолой НҮБ-ийн индэр дээрээс цуурайтаж байлаа. 

ШИНЭ МЭДЭЭ