Б.Бат-Эрдэнэ: Солонгос жуулчдад эм хонь бэлэглэж, тэд мал дээрээ ирж амрах бодлого хэлэлцэж байна
2023.11.10
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Б.Бат-Эрдэнэ: Солонгос жуулчдад эм хонь бэлэглэж, тэд мал дээрээ ирж амрах бодлого хэлэлцэж байна

Монголд зураг авалтаа хийсэн БНСУ-ын "Хүргэлт ирлээ" нэвтрүүлэг цацагдсан билээ. Энэхүү нэвтрүүлэг БНСУ-ын иргэдийн сонирхлыг ихээхэн татаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор "Нэг хонь, Нэг жуулчин" төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцэж байгаа тухай Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Тэрбээр "Манай улс өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой БНСУ-аас санал ирсэн. Танай улс манай улсын жуулчдад эм хонь бэлэглээд долоо хоногтоо нэг удаа хонины зураг, бичлэг илгээж, харилцаа тогтоох боломжтой юу гэсэн.

Мэдээж манай улсад боломж нь байгаа шүү дээ. Тэгэхээр бид жуулчдад хонь бэлэглээд, зун нь тэд гэр бүлээрээ буцаж ирэхэд л аялал жуулчлалын салбарт өндөр өгөөжөө өгнө. Бид БНСУ-тай хил хорио цээрийн хэлэлцээргүй учир малыг махлаад явуулах боломжгүй. Тиймээс энд бэлэглэсэн хонио өсгөж, үржүүлээд зун нь тэд ирж амрах бодлогыг хоёр улс хэлэлцэж байна. Арванхоёрдугаар сарын эхээр Солонгос инфлюнсерүүдийг авч ирнэ.

Энэ дээр тодорхой компанит ажил явагдахаар төлөвлөж байгаа. Энэ талаарх постыг тавихад Булган аймгийн Засаг дарга холбогдон бид энэ санааг хэрэгжүүлье. Засгийн газар Булган руу нисэх онгоцны асуудлыг шийдэж өг гэдэг саналыг тавьсан. Одоо яг эдийн засгийн тооцооллыг хийж байна” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ