
2023.01.27
Байгаль Орчин, Аялал жуулчлал
Биотехникийн арга хэмжээ зохион байгууллаа
Тахь ус, Хонин усны баянбүрдэд сэргээн нутагшуулж байгаа хээрийн зэрлэг тахийн сүргүүдэд 14 цэгт 80 боодол өвс тавьж өглөө.
Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг түүний орчны бүсийн Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил, Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумдын нийт нутагт цасан бүрхүүлийн зузаан тал газраа 10-15 см хүрч, хүйтний эрч -25-31 хэм хүртэл хүйтэрч өвөлжилтийн байдал хүндэрч зэрлэг амьтдын өвс тэжээл хомсдож тахь болон хар сүүлт зээр цөөн тоогоор хорогдож байгаатай холбогдуулан Хамгаалалтын захиргаа, Праг хотын амьтны хүрээлэнтэй хамтран Тахь ус, Хонин усны баянбүрдэд сэргээн нутагшуулж байгаа хээрийн зэрлэг тахийн сүргүүдэд 14 цэгт 80 боодол өвс тавьж өгч биотехникийн арга хэмжээ зохион байгууллаа.
ШИНЭ МЭДЭЭ



Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа
2023.03.15

Уур амьсгалын үндэсний хороо хуралдлаа
2023.03.14

Нүхэн жорлонтой жуулчны баазыг ажиллуулахгүй
2023.03.14

Ил тод шилэн байх нь авлигаас ангижрах үндэс
2023.03.14
