Зочид буудлууд зочлох жилийн сурталчилгааг хэвлэж, зочин хүлээн авах хэсэгт байрлуулж эхэллээ
2023.03.07
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Зочид буудлууд зочлох жилийн сурталчилгааг хэвлэж, зочин хүлээн авах хэсэгт байрлуулж эхэллээ

"Монголд зочлох жил" зарласантай холбогдуулан Mongolian Hotels Association нь Улаанбаатар хот болон Орон нутгийн зочид буудлуудад уриалга гаргаснаар бүх зочид буудлууд зочлох жилийн сурталчилгааг хэвлэж зочин хүлээн авах хэсэгт байрлуулж эхэллээ.

Зочид буудлын бизнес эрхлэгчид уриалгыг маш хурдан хүлээн авч хэрэгжүүлж байгаад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас талархал илэрхийлье.

Ялангуяа хамгийн түрүүнд манлайлал үзүүлсэн New West, Aurora, Kentavr, Best Western Tuushin, Blue sky, Ховд талын буудал, Өвөрхангай Богд буудалд тусгайлан талархал илэрхийлье.

ШИНЭ МЭДЭЭ