"Эрүүл аюулгүй - цэвэр орчин" бүрдүүлэх зорилгоор хугацаатай албан даалгавар гаргав
2023.03.07
Байгаль Орчин, Аялал жуулчлал

"Эрүүл аюулгүй - цэвэр орчин" бүрдүүлэх зорилгоор хугацаатай албан даалгавар гаргав

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын "Welcome to Mongolia" болгон зарласантай холбогдуулан "эрүүл аюулгүй - цэвэр орчин" бүрдүүлэх зорилгоор хугацаатай албан даалгавар гаргасан.

Уг албан даалгаврын хүрээнд:

Олон улсын, улсын болон орон нутгийн чанартай автозамын дагуух үйлчилгээний цэгүүдийн нүхэн жорлонг буулгаж, хөрсийг нөхөн сэргээх арга хэмжээ авч, Нийтийн ариун цэврийн байгууламжид тавигдах шаардлага MNS 4943:2011 стандартын шаардлага хангасан нийтийн ариун цэврийн байгууламжтай болгох;

Аялал жуулчлалын баазуудын нүхэн жорлонг буулгаж MNS 5924:2019 стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох зэрэг шаардлагууд тавигдсаны дагуу Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас харьяалах бүс дагуух албан байгууллага, айл өрхүүдийн стандартын бус нүхэн жорлонг буулгах ажлыг дахин зохион байгуулж эхлээд байна.

2023 оны 03 сарын 06 өдөр нийт 12 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талбай дахь нүхэн жорлонг буулгаж ариутгалаа. Цаашид аялал жуулчлалын улирал эхлэхээс өмнө тухайн бүсэд стандартын бүс нүхэн жорлонгүй болох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

2023 оны 4 сарын 1-ны дотор стандартын бус нүхэн жорлон ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар ашиглах эрхийг дуусгавар болгохыг анхаарна уу.

ШИНЭ МЭДЭЭ