2023.03.23
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
БГД-ийн иргэдийн төлөөлөгчдийн нэгдсэн хурлын тов гарлаа
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурал боллоо. Хурлаар ИТХ-ын нэгдүгээр улирлыг ээлжит хуралдааны товыг товлов.
Ингээд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагаас болохоор тогтлоо.
Нэгдсэн хуралдаанаар
Хэлэлцэх асуудал
- “Алдарт эх”-ийн одонгоор шагнуулах эхчүүдийг уламжлах тухай;
- Төрийн дээд одон медалиар шагнагдах иргэдийг дэмжих тухай;
- Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн гишүүдийг сонгох тухай;
- Хороодын амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай;
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай;
- Төлөөлөгч огцруулах тухай;
Танилцуулах асуудал
- Шинээр байгуулагдсан хороодын үйл ажиллагааны тухай;
- Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дүүрэгт хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээ болон хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн тухай хэлэлцэнэ.
ШИНЭ МЭДЭЭ
МЭНДЧИЛГЭЭ
2023.12.31
“Хууртахгүй бол АЛДАХГҮЙ” аян нээлтээ хийлээ
2023.11.14
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2023.09.15
БГД-ийн ИТХ сэтгэл зүйн өрөөтэй боллоо
2023.06.02
Баянгол дүүргийн Тийболын аваргууд тодорлоо
2023.05.29