НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Төмөр замын арын талбай буюу "Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулав
2023.08.16
Орон нутгийн хөгжил

Төмөр замын арын талбай буюу "Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулав

Баянгол дүүргийнхээ иргэдийн амрах, зугаалах ая тухтай орчин, эрүүл аюулгүй байдлыг бүрдүүлэх нь нэн чухал. Манай дүүрэгт иргэд амрах алхах боломжтой газрын нэг Төмөр замын арын талбай буюу "Найрамдал” цэцэрлэгт хүрээлэн юм. 

Бид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд уриалга гаргаж тус цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажлыг 5 сард 200 гаруй мод тарьж зэрлэг болон хог хаягдлыг цэвэрлэснээр эхлүүлсэн. 

Энэ хүрээнд “Дезерет” Олон улсын байгууллага өөрсдийн санаачилгаар цэцэрлэгт хүрээлэнгийн нэгээхэн хэсгийг тохижуулан  хүлээлгэж өглөө. 

Та бүхэндээ иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажил үргэлжилж байгаа учир тухай бүр мэдээлэл хүргэхийн сацуу ашиглалт хамгаалалтыг хариуцах, өмчлөлд бүртгэж авах ажлыг УБ Төмөр замд хүлээлгэн өглөө.

ШИНЭ МЭДЭЭ