НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Б.Сэмжидмаа: Зорих зүг, хүрэх цэг нь тодорхой бол хөгжих нь дамжиггүй
2023.09.15
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Б.Сэмжидмаа: Зорих зүг, хүрэх цэг нь тодорхой бол хөгжих нь дамжиггүй

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа ээлжид "Өглөөний уулзалт"-аа өнөөдөр өглөө 38-р сургуулийн 12-р ангийн сурагчидтай хийлээ.

Тэрээр "Өглөөний уулзалт"-аараа дүүргийнхээ тодорхой нэг бүлгийн иргэдийг, хүүхэд залуусыг хамруулан хийдэг бөгөөд энэ удаад төгсөх ангийн сурагчдыг хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа энэ үед хийснээрээ онцлог байлаа.

Учир нь 12-р анги бол Ерөнхий боловсролоо бүрэн эзэмшээд мэргэжил эзэмших амьдралынхаа нэгэн шинэ аялалд гарахын өмнөх жил учраас өөрийн мөрөөдөл, зорилгодоо тууштай байж, түүнийхээ төлөө өнөөдрөөс улам хичээх ёстой гэдгийг ойлгох жил гэдгийг тэрээр уулзалтын үеэр онцолж байлаа. 

Тэрээр сурагчидтай уулзалт хийснийхээ дараа 38-р сургуулийн захирал, багш, хамт олон шинээр хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцсан юм. 

ШИНЭ МЭДЭЭ