НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Экологийн боловсрол-2023" уралдаан үргэлжилж байна
2023.10.06
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Экологийн боловсрол-2023" уралдаан үргэлжилж байна

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд "Экологийн боловсрол-2023" уралдаан зарласан.

Сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль хамгаалах уламжлалт ёс, зан заншлыг сурталчлах, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилготой энэхүү уралдаан 09 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Уралдааны хүрээнд сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх сургалтыг Экологийн цагдаагийн албанаас зохион байгуулж байна.

ШИНЭ МЭДЭЭ